Thursday, February 11, 2010

Let's save talented young darts player


Dear all,

After suffering 2 years without diagnosis, our invaluable friend, great son, gentle brother, talented darts player ERDENEBAT "BACHO" Boldbaatar, was diagnosed with disseminated tuberculosis, uremia and renal failure in early 2010.

Bacho was born in July 6th, 1984, Ulaanbaatar, Mongolia. His father, Boldbaatar, was an intelligent, polite, and noble person with a unique purpose to originate the first Mongolian Darts Association in Mongolia. Unfortunately, in 1998 by God’s will, he left his family, his friends, and the First Mongolian Darts Association formed by him.

In 2008, Bacho had a small surgery to his right hand, but unlikely the blood got infected. Subsequently, the infection hit the backbone and Bacho barely could walk. From 2008 to 2009, Mongolian doctors were in charge of the procedure, but the health was getting worse and worse. Family decided to take him to China and Korea to diagnose. Unfortunately, it was just a waste of money and time. Nobody knew what is wrong with him.

Early in the morning of January 22nd, 2010, Bacho’s mother and brother received horrible, terrifying and unbelievable news from the doctors, Bacho has only 7 days to live. At that time, Bacho was paralyzed and could not even talk. Fortunately, after few days “Bumrungrad International” hospital in Thailand decided to take the responsibility. (It was the last chance and hope). They warned that this is a big risk to take a plane, and even he makes to Thailand he has only 3% of survival chance. Bacho was placed directly to the Intensive Care Unit which costs $5000 daily. After few days, doctors confirmed that Bacho’s survival chances increased ten times becoming 30% (Heart started stabilizing; kidney started operating). Doctors are shocked how Bacho is fighting for life. But we know, he is fighting for his purpose, he is fighting for his family, he is fighting for his friends, and he is fighting for the bright future that he deserves….

Doctors require him to stay at the Intensive Care Unit for least 2-3 more weeks, which costs $70,000 (this fee needs to be paid up-front). If after 2 weeks doctors decide to move him to a normal room, it will cost $500 per day (and treatment will continue for 9 months), which makes it to stand at around $90,000. The total approximate cost: $160,000.

His family already sold their apartment; his sole brother sold his car. Nothing left anymore in the family, but hope. Today, we, Bacho’s friends, decided to help him and his family. Please, join us to save the great young man who should continue his journey of life with his family and friends. Please help us to spread this information all over the world.

Thank You for your attention and help…


Mongolian Translation :

Авъяаслаг андад минь амьдрал хайрлацгаая.


Бид бүгдийн сайн анд нөхөр Болдбаатарын Эрдэнэбат нь 1984 оны 7 сарын 6-нд төрсөн бөгөөд 2002 онд нийслэлийн 10 жилийн 23-р сургуулийг төгссөн билээ. Даруу төлөв зантай, сонирхсон зүйлдээ өөрийн хүч хөдөлмөрийг чин сэтгэлээсээ зориулдаг тэрбээр хар багаасаа төрөл бүрийн спортыг шимтэн сонирхож, гялалзсан амжилтыг гаргаж байлаа. Тэрбээр тухайн үед Монголд дөнгөж хөгжиж эхэлж байсан Дартсын спортыг өөрийн гэр бүл найз нөхдийн хамтаар сонирхон хичээллэж, хот улсын чанартай олон арван тэмцээнд алт, мөнгөн медаль хүртэж, дартсын “Өсвөр Мэргэн” цол хүртэж байлаа.

Гэвч 1998 онд түүний аав болох монголд дартсын спортыг анх оруулан ирж, “Монголын Дартсын Холбоо”-г байгуулсан Болдбаатар гуай бурхан болсноор монголд дартсын спортын хөгжил зогсонги байдалд орсон билээ. Энэ л үеэс эцгийнхээ эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлэхээр хатуу шийдсэн Эрдэнэбат даруйхан эрийн цээнд хүрч, дартсын холбооны үйл ажиллагааг дахин эхлүүлэх мөрөөдөлд хөтлөгдсөн юм. Гэвч 2008 онд түүний гаранд бага зэргийн зүсэлт хийх үедээ эмч нар цусанд нь бохир оруулснаар түүний бие гэнэт муудаж эхэлсэн юм. Монголын бүхий л эмнэлгээр явж, нарийн шинжилгээнүүдийг хийлгэсэн боловч зөв онош нь тодрохгүй байсаар бие нь улам муудаж, улмаар цусаар дамжин нуруу, нугасанд нь нөлөөлж, хэвтрийн байдалд орсон билээ. Нөхцөл байдал ийнхүү муудаж, Монголд эмчлэх аргагүй болсон тул оношийг нь зөв гаргахын тулд Бээжин болон Сөүлийн бүхий л томоохон эмнэлгүүдээр хэдэн сарын турш явж, олон арван сая төгрөгийн зардал гаргасан ч мөн л оношийг нь гаргаж чадалгүй байсаар 2010 онтой золгосон билээ.

2010 оны 1 сарын сүүлээр түүний бие илт муудаж, эмч нар энэ хүн 7 хоногийн настай гэж хэлж байлаа. Энэ үед түүний гэр бүл болон найз нөхөд хамтын шийдэлд хүрснээр Азидаа эрүүл мэндийн салбараар тэргүүлэгч Тайланд руу нэн даруй явуулахаар шийдэж, тухайн өдөртөө Бангкок руу ниссэн билээ. Хэвтрийн байдалтай түүнийг онгоцны авиа компаниуд зөөхөөс татгалзаж, мөн дээрээс нь түүн шиг бие муутай хүн онгоцон дахь даралтыг даахгүй 10 минут болоод л нас барна гэх мэтээр олон саад бэрхшээл тохиолдож байсан ч түүний амьдрах хүсэл тэмүүлэл энэ бүхнийг даван гарч Тайландын нийслэл Бангкокт газардсан билээ. Гэвч газардсан тэр мөчид түүний зүрх бараг зогсож, Bumrungrad International эмнэлгийн яаралтай түргэн тусламж авч явсан бөгөөд анхан шатны оношлогоогоор түүний амьд үлдэх магадлалыг 3%-тай гэж байлаа. Эмч нар ч түүний оношийг бүрэн гаргасан бөгөөд ясны сүрьеэ, бөөрний дутагдал болон цусны хордлого гэсэн үндсэн оноштой байлаа. Мөн түүнээс гадна шоконд орж, уушгины цусны даралт ихэссэнээр зүрхний үйл ажиллагаа хүчтэй доголдсон гэсэн байна.

Сэхээн амьдруулах тасаг нь өдрийн 5000$-ын эмчилгээний зардалтай тул өдрийн 500$-ын эмчилгээний зардалтайгаар 3 сар орчим эмчлүүлэх шаардлагатай гэж тооцоолон байр машинаа зарж, 50.000$-тойгоор очсон гэрийнхийх нь мөнгө очоод 10 хоноход л дууссан байна. Гэвч 10 хоносны дараа түүний бие илт сэргэж, зүрхний үйл ажиллагаа хэвийн байдалд орж, 2 бөөр нь ажиллагаанд орсон бөгөөд уушги нь ердийн хүнийх шиг амьсгалж эхэлсэн байна. Түүний цаашид амьд үлдэх магадлал нь ч 3% байснаа 30% болж, 10 дахин өссөн нь түүний амьдрахын төлөө хэрхэн тэмцэж байгааг харуулахаас гадна эмч нарыг ч гайхашруулж, бид бүгдэд ч итгэл найдварыг хүчтэй төрүүлсээр байна.

Одоо түүний хувьд онош нь бүрэн гарсан бөгөөд дахин 2 долоо хоног сэхээнд хэвтэх(өдрийн 5000$), дараа нь 9 сар орчим эрчимт эмчилгээ хийлгэх(өдрийн 500$) шаардлагатай байгаа бөгөөд үүнд нийтдээ 160.000 орчим $ шаардлагатай байгаа юм. Иймээс элгэн садан монголчууд та бүхнийг авъяаслаг анд найзын маань амийг аврахад өөрийн боломжийн хирээр туслан дэмжиж, мөн энэхүү мэдээллийг цааш дамжуулан түгээж, илүү олон хүнд хүргэхийг чин сэтгэлээс хүсч байна.


5 comments:

  1. Сайн байна уу, Энэ залууд гадаадынханаас илүү Монголчууд бид л ер нь туслах юм байгаан тийм учираас эдгээр мэдээдэлүүдийг бас Монголоор бичэж нийтлэвэл зүйтэй болов уу.

    ReplyDelete
  2. Таны зөвлөгөө тун зөв зүйтэй санал байна, бидний зүгээс өчигдөр яаруу сандруу энэ бүхнийг эхлүүлсэн болохоор эхлээд англиар тавьчих нь зүйтэй гэж үзсэн юм байгаан, яг одоо монголоор бас давхар орчуулагдаж байгаа бөгөөд тун удахгүй update хийгээд оруулчъя.

    Баярлалаа

    ReplyDelete
  3. Би буруу санаагүй бол манай 23-р сургуулийн ах байнашд, уг нь манай сургуулиас өч төчнөөн л улстөрч, их хурлын гишүүд байдагшд, тэднүүстэй холбогдоод үзүүл лав туслах байхдаа

    ReplyDelete
  4. Байдал хэцүү байхад шууд ийм юм дурьдаж эхэлсэнд уучлаарай гэхдээ л ингэх нь зүйтэй тийм ээ,

    "Blogger-уудаа http://savebat.blogspot.com -ын баннерыг нь авч өөрсдийн блогтоо хадан бага ч гэсэн тус болцгооё!"

    Урам, итгэл найдвар, аз жаргалыг Эрдэнэбат болон түүний гэр бүл, найз нөхдөд нь хүсье.

    ReplyDelete
  5. Монголын ард түмэн хамтын хүчээр маш олон хүнд тус болж, маш олон хүнийг босгож чадсан. Гадаадууд биш гэдгийг санах хэрэгтэй! Тэр ч утгаараа Монголчуудад хандаж уриалга гаргаж байгаа бол ядаж Монгол хэлээрх бичмэлээ дээд хэсэгт нь байрлуулаарай гэж хэлэх байна. Монголчуудад үнэн сэтгэлээсээ Монголчууд л тусална.

    ReplyDelete